Багш нарын харилцаа, ёс зүйн мэдлэгийг дээшлүүлэх

Багш нарын харилцаа, ёс зүйн мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр ажлын тусгай төлөвлөгөө гарган, ёс зүйн зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх, мэргэжлийн нэр хүндийг эрхэмлэх зорилго дэвшүүлэн хэрэгжилтэд сургуулийн дотоод хяналтын баг хяналт тавин ажиллаж байна.

Багш нарын дунд багшийн мэргэжлийн ёс зүйн чадамжийн талаар хагас жил тутамд нэг удаа эцэг эх, сурагчдаас асуулга авч дүн шинжилгээ хийн ажиллаж байна. Багш нартай холбоотой талархал, гомдол санал ирснийг хэлэлцэн, арга зүйн зөвлөгөө өгөх, сургалт семинарт хамрагдах ажлыг зохион байгуулсан.  Нийслэл, дүүргийн боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнөөс өгөгдсөн үүрэг даалгавруудыг хэрэгжүүлэх, ажил эрчимжүүлэх, багшийн сахилга хариуцлагыг өндөржүүлэх чиглэлээр захирлын тушаалаар албан даалгавар, зөвлөмж гарган, санхүүгийн тайлангаа ил тод нээлттэй байршуулан ажиллаж байна.

ЕБС ийн шинэчлэн найруулсан үлгэрчилсэн дүрмийг сургуулийн хэмжээнд багш, ажилтан, сурагчид, эцэг эхээр хэлэлцүүлэх ажлын хэсэг захирлын тушаалаар байгуулан ажиллаж сургуулийн багш нарын зөвлөгөөний хурлаар хэлэлцүүлэн батлуулж, 2014 оны 10-р сарын 12 ны  өдрөөс мөрдлөг болгон хэрэгжүүлж байна.

ataraxia go atarax precio
renova open renovar passaporte

 Утас

Гар утас : 322670
Email : nt57school@gmail.com

 Хаяг

Чингэлтэй дүүрэг, 11 хороо
Нийслэлийн 57-р сургууль | e-School.mn 2016 он.       Хөгжүүлсэн: Cloudnetwork LLC