Суурь боловсролын цөм хөтөлбөрийн бэлтгэл ажлын хүрээнд

Суурь боловсролын сургалтын шинэчилсэн хөтөлбөрийг дүүргийн түвшинд турших,
 2015-2016 оны хичээлийн жилээс хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах хүрээнд дүүргийн боловсролын хэлтсээс боловсруулсан нэгдсэн
 төлөвлөгөөний дагуу 2-р бүсийн болоод 57-р сургуулийн хэмжээнд дараах ажлуудыг зохион байгууллаа .

  1. Дүүргийн хэмжээний ЕБС-иудын удирдлагын багийн сургалт хэлэлцүүлэгт удирдлагын багаараа оролцож, анхны мэдэгдэхүүнтэй боллоо.

    Энэ ажил нь бүх сургууль нэгдсэн нэг ойлголттой болж, ажлаа ижил түвшнөөс, нэг гараанаас эхэлж байгаараа маш их ач холбогдолтой боллоо гэж үзэж байна.

  2. Энэ хэлэлцүүлгийн дараа дүүргийн боловсролын хэлтсийн даргын тушаалаар тус сургууль дээр зохион байгуулагдсан комисс хуралдаж , энэ хугацаанд хийх ажлын төлөвлөгөө боловсруулж, багш нарын хуралд танилцуулав.

    Ажлын төлөвлөлт маш богионо хугацаанд харьцангуй их ажлыг зохион байгуулж , ирэх хичээлийн жилд шинэчилсэн хөтөлбөр хэрэгжүүлэхэд багш нарын сэтгэл зүйг бэлтгэх, хандлагыг өөрчлөхөд чиглэснээрээ онцлог байлаа.

  3. 23-р сургууль дээр зохион байгуулагдсан “Хэлэлцүүлэгт хичээл”-д 18 мэргэжлээр 18 чиглүүлэгч багш, сургуулийн бүх удирдлагын хамт 2 өдрийн хичээлд 100% сууж, хичээлд ажиглалт хийх, дүгнэлт гаргах, засан сайжруулах ажлыг зохион байгуулахад оролцож, хичээлийн хэлэлцүүлэг хийх анхны ойлголттой боллоо.

    Бүх мэргэжлийн багш нар нэг газар төвлөрч, хичээлд ажиглалт хийж, дараа нь хичээлээ олон өнцгөөс харж, сайжруулах саналаа газар дээр нь боловсруулж, хамтран баг болж ажилласан нь олон багшийн оролцоог нэмэгдүүлсэн маш үр дүнтэй ажил боллоо. Туршилтын сургуулийн арга зүй сайтай багш нар хичээл зааж үзүүлсэн нь багш нар жигд хөгжих , бие биенээсээ туршлага судлах таатай боломжийг бүрдүүлж өгсөн сайн ажил боллоо.

  4. Тус сургууль дүүргийн 2-р бүсийн математик, газарзүй, хөгжим, дүрслэх урлагийн мэргэжлийн багш нарын хичээлийн хэлэлцүүлэг 2,3 –ыг сургууль дээрээ зохион байгуулж, нийт 4 мэргэжлээр 8 багш сайжруулсан хичээл зааж, 170 орчим багш хичээлийн хэлэлцүүлэгт оролцсон байна.

    Энэ ажилд бүх мэргэжлийн багш нар маш идэвхтэй оролцон, нийт 8хичээлийн хэрэглэглэхүүнийг сайжруулан багаар ажилласан нь ялангуяа хичээлийн бэлтгэлийг хангах ажил багийн ажил болохыг ойлгож , багш нарын заасан хичээл, хичээлээс хичээлд сайжирч, нэг хичээлийг сайжруулах, хэрэглэгдэхүүнийг бэлтгэхэд юу анхаарах ёстойг нэлээд сайн ойлгож авч, багш нар жигд хөгжих боломж бүрдүүлсэн ажил боллоо.

    Эдгээр ажлыг 39,5,61,57-р сургуулийн сургалтын менежерүүд болон мэргэжил бүрийн чиглүүлэгч багш нар маш сайн удирдан зохион байгуулсныг тэмдэглэн хэлэх нь зүйтэй болов уу.

  5. Дүүргийн 2,3-р шатны “Хэлэлцүүлэгт хичээл”-д 57-р сургуулийн багш нараас :
    • Хөгжмийн хичээлээр багш С.Жигдбарал
    • Нийгмийн ухааны хичээлээр багш С.Мөнгөнхундага
    • Биеийн тамирын багш Тайванжаргал
    • Орос хэлний багш П.Оюунбилэг
    • Мэдээлэл зүйн багш Ш.Долгормаа нар хичээлийг зохион байгууллаа. Эдгээр багш нар мэргэжлийн багш нараасаа шалгаран хичээл амжилттай заасан явдал бол манай багш нарт хичээл заах арга туршлага багагүй байгааг илэрхийлж байна. Эдгээр багш нарын оролцооноос шалтгаалан бусад багш нарын 90% нь сургууль дээр болсон хичээлд сууж , ажиглалт хийн, хэлэлцүүлэг оролцсон нь манай сургуулийн хувьд заах арга ур чадвар боломжийн байна гэдэг нь харагдаж байна.
  6. Дүүргийн бусад бүсүүдийн хэмжээнд зохион байгуулагдсан хэлэлцүүлэгт хичээлд мэргэжлийн бүх багш нар 100% оролцож, хариуцсан сургалтын менежерүүдээс өндөр үнэлгээ авсан. Өнөөдрийн байдлаар бүх багш нарын 90 гаруй хувь нь суурь боловсролын шинэчилсэн хөтөлбөр болон хичээлийн хэлэлцүүлгийн талаар анхны мэдэгдэхүүнтэй болсон .
  7. Сургуулийн хөтөлбөрийн хүрээнд багш нартаа “ Шинэчилсэн хөтөлбөрийн зорилго, үзэл санаа” сэдвээр Дунд ангийн сургалтын менежер Б.Оюунцэцэг сургалт зохион байгуулсан нь маш үр дүнтэй ажил боллоо.
  8. Тус сургууль дээр Суурь боловсролын шинэчилсэн хөтөлбөрийг гардан зохион байгуулах ажилд залуу багш нарыг идэвхтэй оролцуулах зорилгоор залуу багш нарын “Манлайлагч залуус” клубийг байгуулан 25 багш хамрагдан олон ажлыг төлөвлөн богино хугацаанд хийлээ.
    • Суурь боловсролын шинэчилсэн хөтөлбөр , хуучин хөтөлбөр 2-ын ялгаатай тал, шинэлэг байдлыг харьцуулан мэргэжил бүрээр дүгнэлт гаргав.
    • Залуу багш нар бусад багш нартайгаа хамтран хичээлийн хэрэглэгдэхүүнийг гарын доорх материалаа хийж, сургуулийн хэмжээнд үзэсгэлэн гаргав.
    • Залуу багш нарын үйл ажиллагааг олон нийтэд таниулах зорилгоор сурагчид болон эцэг эхчүүдэд урлагийн тоглолт хийж нийт 1000 гаруй хүүхэд , 500- аад эцэг эх оролцов. Энэ ажлын хүрээнд эцэг эхчүүдэд суурь боловсролын шинэчилсэн хөтөлбөрийн тухай танилцуулга хийлээ.
    • Залуу багш нараас 3 багш хэлэлцүүлэгт хичээл зааж бусад нь оролцов.
    • Бүх залуу багш нар компьютерийнPRIZI программ дээр ажиллаж сурлаа. Энэ нь хичээлд мэдээлэл технологийн шинэлэг зүйлийг ашиглан сонирхолтой зохион байгуулахад маш их ач холбогдолтой ажил боллоо.
  9. Манай сургууль дээр зохион байгуулагдсан хэлэлцүүлэгт хичээлд хамрагдсан болон бэлтгэл ажлын хүрээнд оролцсон багш нараас энэ хугацаанд зохион байгуулагдсан ажлын талаар санал асуулга явуулж нэгтгэн дүгнэлээ ./ хавсаргав /
  10. Ирэх хичээлийн жил энэ ажлаа хэрхэн эрчимжүүлэн, сайн зохион байгуулах вэ гэдгийг комиссын хүрээнд ярилцаж дараах дүгнэлтийг гаргалаа.
  • Багшийн заах, арга ур чадварыг шинэчлэх, багш юу заах вэ гэж биш яаж заах вэ? яаж ойлгуулах вэ? гэж хичээлээ бэлтгэдэг сэтгэлзүйг бий болгоход анхаарах. Үүний тулд багш нарыг хамтран ажиллах боломж бололцоогоор хангана /хичээлийн хуваарь, анги танхим, ээлжийн зохицуулалтыг энэ хавар хийх/
  • Хичээлийн хэрэглэгдэхүүнийг бэлтгэх эдийн засгийн тал дээр сургуулийн захиргаа дэмжлэг үзүүлэх, эцэг эх , суралцагчдын оролцоог нэмэгдүүлэх
  • Хэлэлцүүлэгт хичээлийг тодорхой бодлого, зорилготойгоор маш нарийн зохион байгуулалттай хийх
  • Хөтөлбөрөө багш бүр сайн судлах тал дээр анхаарах
  • Бүх ажлыг залуу багш нар манлайлан зохион байгуулна.
  • Хичээл болон хичээлээс гадуур зохион байгуулж байгаа ажлаараа суралцагчдын оролцоог нэмэгдүүлэх, хандлагыг өөрчлөх, хэл яриа сэтгэхүйг өөрчлөх
  • Эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх, хариуцлагыг дээшлүүлэхэд чиглэсэн олон төрлийн ажил зохион байгуулах
cardura compendium cardura xl carduran

 Утас

Гар утас : 322670
Email : nt57school@gmail.com

 Хаяг

Чингэлтэй дүүрэг, 11 хороо
Нийслэлийн 57-р сургууль | e-School.mn 2016 он.       Хөгжүүлсэн: Cloudnetwork LLC