Төрийн байгууллагын вэб сайтад тавих стандарт

 

Төрийн байгууллагын вэб сайтад тавих стандартыг баталлаа

Стандартчиллын үндэсний зөвлөлийн хурлаар “Төрийн байгууллагын вэб сайтад тавих шаардлага”  MNS:2011 стандартыг шинээр баталлаа. Төрийн байгууллагуудын засаглалын ил тод байдал, иргэд олон түмнийг  хэрэгцээт мэдээ, мэдээллээр орон зай, цаг хугацаанаас үл хамааран тасралтгүй хангаж байх чухал үүргийг гүйцэтгэхэд тухайн байгууллагын вэб сайт мэдээлэл, технологийн эрчимтэй хөгжлийн өнөө үед чухал хэрэгсэл болж  байна.  Гэтэл төрийн байгууллагуудын ихэнх вэб сайт янз бүрийн хувийн вэб хөгжүүлэгч байгууллагаар хийгдсэн байдаг. Тэдгээр вэб сайт өөр өөр программ хангамж ашиглаж туршигдсан, өөр өөр вэб сервэр дээр байрласан зэрэг бэрхшээл тулгардаг аж.  Гадаадад төрийн байгууллагуудын дагаж мөрдөх нэгдсэн стандарт баталж, түүний үндсэн дээр иргэдэд мэдээллийг тэгш, хүртээмжтэй, нэгдсэн стандартаар хүргэдэг байна. Тиймээс энэхүү стандартыг Монгол Улсын төрийн байгууллагуудын вэб сайтыг хөгжүүлэх, сайжруулахад дагаж мөрдөх ерөнхий шаардлагын дагуу төрийн байгууллагуудын үйл ажиллагааны талаар иргэд, олон нийтэд цахим хуудсаар дамжуулан мэдээллийг үнэн зөв, түргэн шуурхай, хэрэглэхэд хялбар, хүртээмжтэй байдлаар хүргэх зорилгоор боловсруулжээ.  
Олон улсын жишигт нийцсэн вэб сайтын стандартыг баримталснаар төрийн байгууллагуудын үйл ажиллагааны мэдээллийг бүх иргэн тэгш байдлаар авах боломж бүрдэнэ хэмээн үзэж байна. 


 Утас

Гар утас : 322670
Email : nt57school@gmail.com

 Хаяг

Чингэлтэй дүүрэг, 11 хороо
Нийслэлийн 57-р сургууль | e-School.mn 2016 он.       Хөгжүүлсэн: Cloudnetwork LLC