2014 онд улс, нийслэл, дүүрэгт гаргасан онцлох амжилтууд

Багшийн хөгжлийг дэмжих чиглэлээр олон төрлийн ажил санаачлан зохион байгуулан, идэвхжүүлснээр багш нарын заах арга, ур чадвар дээшилж, Монголын багш нарын өдрийг тохиолдуулан дүүргийн мэргэжлийн аварга багш шалгаруулах төрөлд БУ-ны чиглэлээр математикийн багш Б.Очирхуяг дүүргийн “2014оны БУ-ны мэргэжлийн аварга багш”, зургийн багш А.Эрдэнэцэцэг багш нь сургалтын чанар хүртээмжийн дүнгээр хошуулчилж, 2,5 сая төгрөгийн урамшуулал хүртэж шалгарсан. 

  Багшийг хөгжүүлэх ажлын нэг чухал хэсэг нь судалгаа шинжилгээний ажил хийх, илтгэл бичих бөгөөд энэ чиглэлээр бүх багш нарыг хамруулан, илтгэлийн уралдаан, бие даах ажил, сурган хүмүүжүүлэх уншлага хэлбэрээр зохион байгуулсан. 2014 онд СХУншлагыг 2 үе шаттайгаар зохион байгуулж, 60 багш оролцсоноос багш С.Нарангэрэл, М.Баяртогтох, Ц.Дэлгэрмаа нарын “Интеграцилсан хичээлээр хүүхдийг хөгжүүлэх нь, ТНУ-ны багш Ж.Энхцэцэг, С.Базарханд, С.Мөнгөнхундага нарын “Хичээлийн төлөвлөлт ба хүүхдийн оролцоо”, бага ангийн багш Л.Түмэндэлгэрийн “Аман үнэлгээ” илтгэлүүд шалгарч, дүүргийн 2-р бүсэд хэлэлцүүлэгдсэн.

Багшийн ажлыг дэмжих ажлын хүрээнд “Сайн туршлагын сан”-г бүрдүүлэх ажлыг эрчимжүүлж, түгээн дэлгэрүүлж, нэвтрүүлэх ажилд голлон анхаарч ЗАН, ЗАС-ийн ажлаар багш бүр сайн арга туршлагаа хамт олондоо танилцуулж, зөвлөлдөн, бие биеэсээ суралцаж, тогтмол үйл ажиллагаатай ажилласны үр дүнд 13 багшийн сайн технологи дүүрэг, нийслэлийн хэмжээнд олны хүртээл болон түгээгдсэн байна

Багшийн нэр

Олимпиад, уралдаан, СХУ

амжилт

1

М.Баяртогтох

Дүүргийн физикийн олимпиад

Дүүрэгт 3-р байр

2

БУ-ны багш С.Нарангэрэл, М.Баяртогтох, Ц.Дэлгэрмаа нар

СХУншлага

Дүүргийн 2-р бүсээс шалгарсан.

 

ТНУ-ны багш Ж.Энхцэцэг, С.Базарханд, С.Мөнгөнхундага

СХУншлага

Дүүргийн 2-р бүсээс шалгарсан.

 

Монгол хэлний багш Д.Нямаа, Х.Эрдэнэцэцэг нар

“Монгол бичгийн үзүүлэн”

Нийслэлийн хэмжээний 2,3,4 жилдээ ажиллаж байгаа багш нарт туршлагаа түгээсэн.

ataraxia read atarax precio

 Утас

Гар утас : 322670
Email : nt57school@gmail.com

 Хаяг

Чингэлтэй дүүрэг, 11 хороо
Нийслэлийн 57-р сургууль | e-School.mn 2016 он.       Хөгжүүлсэн: Cloudnetwork LLC