Сургуулийн түүхэн замнал

Хавсаргасан файлууд
Сургуулийн-түүхэн-замнал.docx,   

СУРГУУЛИЙН ТҮҮХ

Өрхөө татаж, үүдээ нээсэн анхны арван жил (1974-1984)

Нийслэлийн тэргүүний 57-р сургууль маань анх 1974-1975 оны хичээлийн жилд Улаанбаатар хотын  АДХГЗ-ны 10 дахь удаагийн сонгуулийн 6-р шийдвэрийг үндэслэн  Сүхбаатарын районы АБХ-н даргын  1974 оны 8-сарын 21-ны  өдрийн 123-р тоот тушаалаар 8 жилийн сургалттай сургуулийн  удирдах бүрэлдэхүүнийг томилжээ.

Сургуулийг анхны захирлаар Т.Гэрэл,  хичээлийн эрхлэгчээр Ж.Гаваа,  Ж.Чүлтэмнамдаг, Янжин, хүмүүжлийн эрхлэгчээр Ж.Нямбуу  нар  томилогдож, анхны удирдлагын баг маань гар нийлж хамтран ажиллаж, хамт олноо  сайн удирдан ажилласны үр дүнд  сургуулийн нэр хүнд асар богино хугцаанд өсч,  районы шилдэг гэсэн тодотголтой олон олон амжилтуудын эзэн  болж байсан нь өнөөдөр нийслэлийн тэргүүний сургуулв болох бат суурийг тавьсан байна. Сүхбаатар дүүргийн  3, 5, 39, 17-р сургуулийс анги бүлгүүд нэгдэж, бага ангийн 6, дунд ангийн 18, бүгд 24 анги бүлэгтэй, 944 сурагч, 32 багш, 8-н ажилтантайгаар 1974 оны 9-р сарын 01-нд  дунд анги нь 50-р сургууль, бага анги нь хуучин хятад сургуулийн байранд анхны сургалт хүмүүжлийн ажлаа эхэлж байжээ.

Анхны хичээлийн жил монгол хэлний  багшаар багш Ваанчиг,  Дамдиндорж, Тогоо, Хумбаа,  Шуурай,  Итгэл,  математикий багшаар Намжид,  Даваажав,  Нямхүү,  Батцагаан физикийн багшаар Лхамхав, Дамчаа зургийн багшаар Нямжав газаргүйн багшаар Дүгэрсүрэн , Норжмаа орос хэлний багшаар Дархижав, Пүрэвсүрэн , Бат-Энх,  Хишгээ түүхийн багшаар Мижиддорж, Бүдмаа, биологийн багшаар Шагжжав, дуу хөгжмийн багшаар Дашаа, хөдөлмөрийн багшаар Жамсран ,  Рэнцэнханд ,  Мажиг биеийн тамирын багшаар Мягмар,  Чойсүрэн,  бага ангийн багшаар Ролжинжав,  Цэцгээ,  Рэгзэдмаа,  Туяа,  Доржмоо,  Лхамсүрэн нар ажилаж байлаа. Мөн хувцас өлгөгч Цогзол,  аж ахуйн нярав Тогтох,  лаборант Нямжав, Балсан ,  мужаан Дамдин,  бичээч Бурмаа, номын санч Пүрэвдулам,  үйлчлэгч Цэвэлмаа,  Амаржаргал,  Цэрэндолгор нар ажиллаж байв.

cardura compendium cardura e10 carduran
аөбаөбСургуулийн танилцуулгаСургуулийн түүхэн замнал
Хэрэглэгчийн хандалт
Яг одоо сайтад 2
Өнөөдөр зочилсон 5552
Энэ 7 хоногт 1643
Энэ сард 4825
Нийт зочилсон 168181

 Утас

Гар утас : 322670
Email : nt57school@gmail.com

 Хаяг

Чингэлтэй дүүрэг, 11 хороо
Нийслэлийн 57-р сургууль | e-School.mn 2016 он.       Хөгжүүлсэн: Cloudnetwork LLC