Хүүхэд багачуудын оюун ухааныг нээн хөгжүүлэх талаар

Хүүхэд багачуудын оюун ухааныг нээн хөгжүүлэх, даам, шатрын спортоор хичээллэх идэвх сонирхлыг дэмжих зорилгоор шатрын спортын мастер Б.Хишигтөр багшийг ажиллуулан 1-5-р ангид шатрын хичээл орж, 7-12-р ангийн суралцагчдын дунд дугуйлан хичээллүүлснээр 2014оны 10-р сард зохион байгуулагдсан “Их нүүдэл” шатрын тэмцээнд 2 алт, 3 мөнгө, 2 хүрэл медаль хүртэж, 11-р сард зохиогдсон дүүргийн өсвөр үеийн аварга шалгаруулах Шатрын тэмцээнд багаараа 2-р байранд шалгарсан.

Математикийн багш Б.Дамдинбазар даамны дугуйланг 2 дахь жилдээ удирдан хичээллүүлснээр дүүргийн өсвөр үеийн аварга шалгаруулах “100 буудалт даам”-ны тэмцээнд 2 алт, 2 мөнгө 3 хүрэл медаль хүртэн багаараа 3-р байранд шалгарсан

 Утас

Гар утас : 322670
Email : nt57school@gmail.com

 Хаяг

Чингэлтэй дүүрэг, 11 хороо
Нийслэлийн 57-р сургууль | e-School.mn 2016 он.       Хөгжүүлсэн: Cloudnetwork LLC