НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮНИЙ ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 57 ДУГААР СУРГУУЛИЙН ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ЖУРАМ

Хавсаргасан файлууд
дотоод-журам.docx,   

НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮНИЙ ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 57 ДУГААР СУРГУУЛИЙН ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ЖУРАМ

Боловсролын тухай төрийн бодлого, Боловсролын хууль тогтоомж, Хөдөлмөрийн хууль болон бусад хууль эрх зүйн актуудыг хэрэгжүүлэн ажиллахад энэхүү журмын зорилго оршино. Дотоод журмыг тус сургуульд ажиллаж байгаа багш ажилтан, суралцагсад тэдний эцэг эхчүүд дагаж мөрдөнө.
1. Нийтлэг үндэслэл
1.1 Ажил олгогч нь /сургуулийн захирал/ Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлэн байгууллагын үйл ажиллагаа, эрхэм зорилго зорилтын хүрээнд хөдөлмөр зохион байгуулалт, хөдөлмөрийн харилцаанд оролцогч талуудын эрх,           үүрэг, хариуцлагыг тусгасан хөдөлмөрийн журмыг хэрэгжүүлэхэд энэхүү журмыг хэрэглэнэ.
1.2 Сургуулийн хөдөлмөрийн дотоод журам ажил олгогчоос сургуулийн дотоод үйл ажиллагаа, зохион байгуулалттай холбогдох хөдөлмөрийн харилцааг зохицуулах баримт бичиг мөн.
1.3 Журмын зорилго нь: хөдөлмөрийг оновчтой зохион байгуулах, ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах, ажил үйлчилгээний чанар бүтээмж дээшлүүлэхэд чиглэнэ.
1.4 Хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хөдөлмөрийн харилцаанд оролцогч ажилтан, ажил олгогчийн хооронд аливаа асуудлыг хөдөлмөрийн тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомж, хамтын гэрээ              
       хэлэлцээрийг үндэслэн журмын дагуу шийдвэрлэнэ.
1.5 Журмыг хөдөлмөрийн гэрээнд оролцогч талууд дагаж мөрдөнө.
1.6 Журмын хэрэгжилтэнд хөдөлмөрийн харилцаанд оролцогч талууд дагаж мөрдөнө.
1.7 Ажил олгогч, ажилтан нар нь үнэн шудрага хөдөлмөрлөж, сахилга, дэг журам, зохион байгууллалттай байдлыг чанад сахиж, ажлын цагийг баримтлан сургуулийн дүрэм, дотоод журам, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн  
      үүргээ ухамсартай биелүүлнэ.
1.8 Сургуулийн эд хогшлыг ариг гамтай эзэмшиж, ашиглана.
1.9 Сургалтын технологийг шинэчлэн заах арга, ур чадвар, мэдлэг боловсролоо байнга дээшлүүлэх, өөрийгөө хөгжүүлэхэд, багшийн хөгжлийг хангахад сургуулийн захиргаа, секц хамт олон багш бүр санаачлагатай
      ажиллана.
1.10 Ажлын байр, анги танхим, хамт олны дунд биеэ зөв боловсон авч явах, хамтач нөхөрсөг зан байдал, харилцааг сахиж хүндэтгэн эрхэмлэж, мэндлэх хүндлэх ёсны сайн хэвшлийг алхам тутамдаа хэвшүүлэх
1.11 Багш, ажилтан удирдах ажилтан бүр тавьсан зорилгоо хэрэгжүүлэн үйл ажиллагааны төлөвлөгөөтэй ажиллана.
1.12 Сургуулийн захиргаанаас өгсөн үүрэгт ажил даалгаварыг хэн боловч хариуцлагатай хийж гүйцэтгэнэ.
2. Удирдлага зохион байгуулалт
2.1 Сургуулийг сургуулийн захирал удирдана.
2.1.2 Захирлын дэргэд зөвлөх эрхтэй Удирдлагын зөвлөл ажиллах бөгөөд 11-15 хүний бүрэлдэхүүнтэй байна.Удирдлагын бүрэлдэхүүнд:
  - Захирал
- Сургалтын менежер –ахлах
- Сургалтын менежер-дунд
- Сургалтын менежер- ашс
- Нийгмийн ажилтан
- Нягтлан бодогч
- ҮЭХорооны дарга
- ЗАН ахлагчид
- Сургуулийн эцэг эхийн хорооны дарга
- Ажилчдын төлөөлөл
- Сурагчдын төлөөлөл
2.1.3 Дунд ангийн сургалтын менежер – сургуулийн дотоод ажил хариуцсан ажилтнаар ажиллана.
2.1.4 Ахлах ангийн сургалтын менежер – сургуулийн сургалтын бодлогыг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, хяналт тавих, сургуулийн статистик мэдээ тайлан, сургуулийн сургалтын үр дүнд судалгаа  
           шинжилгээ хийж, үр дүнг захирлын өмнө бүрэн хариуцаж ажиллана.
2.1.5 Сургуулийн бүтэц: Сургалтын менежер -3, Нийгмийн ажилтан-1, ЗАН-4, ЗАС-10, Анги нэгдэл -12 ажиллах бөгөөд тэдгээр нь өөрсдийн хүлээсэн эрх үүргийн дагуу ажил үйлчилгээний гүйцэтгэл, үр дүнг захирлын өмнө
           бүрэн хариуцана.
2.1.6 Сургуулийн удирдлага зохион байгуулалт, үйл ажиллагааны үе шат бүрт тохирсон үндсэн нэгжтэй байна. Үүнд:
Сургалтын менежерүүдийн удирдлагад:
 Сургалтын менежерүүдийн удирдлагад:
  • Заах аргын нэгдлийн ахлагч
  • Секцийн ахлагч
  • Анги нэгдлийн ахлагч
  • Мэргэжлийн багш нар

     

     

  • Ахлах ангийн сургалтын менежер
  • 10-12-р анги удирдсан багшийн ангийн сургалт хүмүүжлийн ажил, Математик, мэдээлэл зүй, Байгалийн ухаан, Гоо зүй, технологи
  • Дунд ангийн сургалтын менежер- 7-9-р анги удирдсан багш, тухайн ангийн сургалт хүмүүжлийн ажил, Гадаад хэл, Монгол хэл, Нийгмийн Ухаан,
  • АШС менежер
  • 1-5-р ангийн сургалт хүмүүжлийн ажил анги удирдсан багш нарын үйл ажиллагаа, “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, хяналт тавих, өдөр тутмын удирдлагаар хангах
  • Нийгмийн ажилтны удирдлагад
    • Анги удирдсан багш нар
    • СӨУБ-ын ахлагч багш нар
    • Сургуулийн эмч
    • Мэргэжлийн багш нар
  • Сургуулийн няравын удирдлагад:

o   Эмч

o   Үйлчлэгч

Техникийн ажилтнууд

2.1.2   Сургуулийн захирал эзгүй байх хугацаанд түүний ажлыг ахлах ангийн сургалтын менежер орлон ажиллах болно.

2.1.3   Багш ажилчид, секцийн ахлагч, анги кабинетийн хуваарийг сургуулийн бодлого төлөвлөлт, менежмент, зохион байгуулалтыг үндэслэн сургуулийн захирлын тушаалаар томилж, чөлөөлнө.

 

3. Сургуулийн дотоод үйл ажиллагаа

  1. Захирлын тушаал

3.1.1 Сургуулийн захирал нь хөдөлмөрийн тухай хууль тогтоомжид нийцүүлж сургуулийн дотоод үйл ажиллагаатай холбогдсон асуудлаар тушаал гаргана.

3.1.2 Тушаалын хэрэгжилтэнд сургуулийн дотоод асуудал хариуцсан сургалтын менежер хяналтын картаар хяналт тавьж шаардлагатай тушаалуудын хэрэгжилтийг үндсэн нэгжийн ахлагчдад танилцуулах, эргэж тооцох ажлыг хариуцна.

 

4. ТӨЛӨВЛӨГӨӨ, ТАЙЛАН, ТҮҮНД ТАВИХ ХЯНАЛТЫН ТОГТОЛЦОО

4.1 Сургуулийн үйл ажиллагаа төлөвлөлт, тайлан хяналт

4.1.1  Сургууль үйл ажиллагаагаа хэтийн, ойрын, жилийн  гэсэн хугацаатай төлөвлөж явуулна.Төлөвлөгөө нь санхүүгийн жилээр байна.

4.1.2  Төлөвлөгөөнд сургуулийн эрхэм зорилгыг тухайн жилд хэрэгжүүлэхтэй холбогдсон үндсэн арга хэмжээнүүдийг тусгаж, нийт багш ажилтны саналыг авч багш нарын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, сургуулийн зөвлөлөөр батлуулан тэмдэгээр баталгаажуулан мөрдөнө.

 

4.2 ЗАН, ЗАС, анги нэгдлийн/цаашид нэгж гэх/ ажлын төлөвлөлт тайлан хяналт

4.2.1 Нэгж нь үйл ажиллагаагаа бүтэн жилээр төлөвлөнө.

4.2.2 Нэгжийн төлөвлөгөөг нэгжийн хамт олны саналыг авч тусган, нийгмийн ажилтан, сургалтын менежерүүд баталгаажуулна.

4.2.3 Нэгжийн төлөвлөгөөнд тусгасан үйл ажиллагааны хэрэгжилтийг улирал бүр тайлан гарган дүгнэж багш ажилтнуудын хурлаар хэлэлцүүлэн, биелэлтийг хангуулж ажиллахыг сургалтын менежер, нийгмийн ажилтан хариуцаж 1 хувийг сургуулийн зөвлөлд бичгээр ирүүлнэ

4.3 Багш ажилтны төлөвлөлт тайлан хяналт

  • Багш үйл ажиллагааны хөтөлбөртэй байна.
  • Бага, Дунд ахлах ангийн багш нарын төлөвлөгөөг хариуцсан сургалтын менежер баталгаажуулна.
  • Бага ангийн багш нарын төлөвлөгөөг бага ангийн сургалтын менежер баталгаажуулна
  • Үйлчилгээний ажилтнуудын төлөвлөгөөг нягтлэн бодогч баталгаажуулна.
  • Сургалтын менежер, нийгмийн ажилтан, эмч, нягтлан бодогч, номын санч, нярав нарын төлөвлөгөөг захирал баталгаажуулна
  • Нийгмийн ажилтан нь бүх үйл ажиллагааны төлөвлөлтөнд санал өгөх, зөвлөн туслах эрхтэй оролцоно.

4.3.2 Багш ажилтны гүйцэтгэсэн ажил үйлчилгээний үр дүнг сургалтын менежер нийгмийн ажилтан, эмч, нягтлан бодогч, номын санч, нярав сараар дүгнэх, биелэлтийг хангуулж хяналт тавьж ажиллана.

4.3.3 Багш, ажилтан нь сургуулийн дүрмийн хавсралт журмын дагуу ажиллаж улирал бүр дүгнэх болон дүгнүүлнэ. 

5. ДОТООД АЖЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

5.1 Сургуулийн удирдлагын зөвлөл нь 14 хоног бүрийн баасан гаригт, багш нарын ажил төрлийн цуглааныг даваа гаригт хийж байна.

5.2Хурал цуглааны тэмдэглэлийг бичиг хэргийн ажилтан хөтөлж гүйцэтгэлд хяналт тавьж холбогдох хүнд мэдээллэж ажиллана. Энэ үед өнгөрсөн 14 хоногт хийж гүйцэтгэсэн ажил, багш ажилтан, сурагчдын өөрөө удирдах байгууллагын ахлагч ажлын мэдээлэлийг сонсож, зөвлөх ирэх 14 хоногт гүйцэтгэх ажил үйлчилгээний болон цаг үеийн талаар холбогдох үйл ажиллагааны арга хэмжээг товлоно.

5.3 Долоо хоног бүрийн мягмар гаригт сургуулийн эцэг эхтэй ажиллах ажлын өдөр, лхагва гаригт багш ажилчдын гэр бүлийн өдөр байх ба энэ өдөр сургуулийн үйл ажиллагаанд зохицуулалт хийнэ.

5.4 Сургуулийн үйл ажиллагааны бодлого чиглэлийг багш нарын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, сургуулийн зөвлөлөөр батлуулж ЗАН, секц хамт олон, багш ажилтан хэрэгжүүлж,түүний биелэлтэнд сургуулийн зөвлөл, удирдлагын зөвлөл сургуулийн эцэг эхийн хороо хамтран хяналт тавина.

5.5 Багш нарын зөвлөлийн хурлыг жилд 4-өөс доошгүй удаа хуралдуулж, Захирал, сургалтын менежер, Нийгмийн ажилтан, Нягтлан бодогч, Номын санчийн ажлын тайлан болон сургуулийн хөгжлийг тодорхойлох төлөвлөлтийн төсөл, сургалтын үр дүн, чанар болон бусад холбоотой асуудлыг авч хэлэлцэх

5.6 ЗАН, секцүүдийн ажиллах үлгэрчилсэн журмыг сургуулийн дүрмийн хавсралтаар дагаж мөрдөнө

5.7 Багш нарын ажил төрлийн цуглааныг 14 хоногт 1 удаа Даваа гариг бүрийн 17:30 цагт хийнэ.

  • Их цэвэрлэгээг ангиуд 14 хоногт 1 удаа сургуулийн гаргасан хуваарийн дагуу анги удирдсан багш нар удирдан хийлгэж, эмч хяналт тавина.
  • Сургуулийн өвөлжилтийн бэлтгэл ажил анги кабинет, нийтийн эзэмшлийн газруудын хаалга цонхыг багш ажилтан, 11,12-р ангийн сурагчдын хүчээр 9-р сарын 25-ны дотор дулаална.
  • Даваа гариг- цэнэглэх шинэ мэдээ авах өдөр
  • Мягмар гариг – эцэг эхтэй ажиллах ажлын өдөр –уулзалт санал солилцох /талархлын өдөр/
  • Лхагва гариг –гэр бүлийн өдөр- гэр бүлдээ бүх ажлаа зориулах хичээллэх ажил 16:30 цагт дуусна.
  • Пүрэв гариг - спортын өдөр- алжаал тайлах өдөр /эрээл мэндийн/
  • Баасан гариг – цэгцлэх /ажил/ дүгнэх, алдаагаа засах өдөр /уучлалтын өдөр/
  • .8ЗАН-ийн ажлыг сард 1 удаа, секцийн ажлыг 14 хоногт 1 удаа хийнэ
    • 1-5-р ангийн секц
    • Монгол хэлний секц
    • Гадаад хэлний секц
    • Түүх нийгмийн ухааны секц
    • Физик, математик, мэдээлэл зүйн секц
    • Биеийн тамир, дуу хөгжмийн секц
    • Технологийн секц
    • Байгалийн ухааны секц

5.9 Сурагчдын дунд СӨУБ ажиллана.

  • Өсвөрийн цагдаа
  • Өсвөрийн зохицуулагч
  • Өсвөрийн улаан загалмайн бүлэг
  • Сурагчдын зөвлөл
  • Скаутын бүлгэм
  • Үе тэнгийхэн

5.10 Хариуцлагатай жижүүр

  • Даваа гаригт – Г.Цолмон /сургалтын менежер/
  • Мягмар гаригт – Л.Оюунцэцэг /Захирал/
  • Лхагва гаригт – М.Пүрэвжаргал /сургалтынменежер/
  • Пүрэв гаригт – Б.Оюунцэцэг /сургалтын менежер/
  • Баасан гаригт – Д.Батдорж /Нийгмийн ажилтан/

 

  1. Эцэг эхийн хорооны хурал жилд 2 удаа, Ангийн эцэг эхийн хурал улиралд 1-с доошгүй удаа хуралдана. Ангийн эцэг эхийн хурлыг улирал бшрийн 1-р 7 хоногийн мягмар гаригт, 1-р ээлжийн ангиуд 18:00 цагт, Пүрэв гаригийн 18:00 цагт, 2-р ээлжийн багш нар 10:00-13:00 цагт, 1-р ээлжийн багш нар 14:00-18:00 цагийн хооронд уулзана.
  2. Сургуулийн цайны газар Сургуулиас баталсан цагийн хуваарийн дагуу ажиллана.
  • Цагийн хуваарь 09:00-18:00 цагт
  • Цайны газарт тавигдах шаардлагыг гэрээнд тусгаж зарагдах бараа материалд сургуулийн эмч хяналт тавьж ажиллана.
  • Ариун цэврийн өрөөнд 1-р давхарт баруун гар талд хөвгүүд, зүүн гар талд охид, 2-р давхарт охид хөвгүүд, 3-р давхарт баруун гар тал охид, зүүн гар тал хөвгүүд орно.

 

 6. СУРГУУЛИЙН СУРГАЛТ ХҮМҮҮЖЛИЙН АЖЛЫН БҮТЭЦ

6.1 Хэв шинж

  • Хичээлийн үргэлжлэх хугацаа 35-40 минут/бага анги 1,2-р анги 35 минутаар, 3-11-р анги 40 минутаар/
  • Хичээлийн завсарлагаа 5 минут
  • Их завсарлагаа ээлж бүрийн 3-р цагт 10 минут байна.
  • Багшийн ажлын норм хэмжээг тухайн үеийн хууль тогтоомжоор зохицуулна.
  • Стандартын биелэлтийг улирал бүр гаргаж сургалтын менежерүүд үр дүнд явцад анализ гаргаж, ажилдаа дүгнэлт хийн, хамт олонд танилцуулан ажиллана.

Долоо. Тамга тэмдэг хэвлэмэл хуудас хэрэглэх хадгалах хамгаалах

7.1 Сургуулийн /тамга/ тэмдгийг архив бичиг хэргийн ажилтан барих ба сургалтын менежер, нийгмийн ажилтан нар хариуцсан тэмдэгийг дээрхи ажилтныг эзгүй үед сургуулийн дотоод ажил хариуцсан ажилтан барих ба тамга тэмдэг, хадгалах хамгаалах, хүлээлцэх бүртгэл хөтлөх журмыг баримтлана.

7.2 Албан хэргийн хэвлэмэл хуудсыг хэрэглэх, хадгалах хамгаалах, бичиг баримтыг боловсруулах, албан хэрэг хөтлөх, хувилах, олшируулах, архивын нэгж болгох тэдгээрийг албажуулах үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн дагуу архив бичиг хэрэг хариуцсан ажилтан эрхэлнэ.  

Найм. Сургуулийн бичиг баримт хөтлөлт

8.1 Сургалтын тогтвортой бодлоготой байх ба сургалтын бодлого нь 5-10 жилийн хугацаатай, хууль тогтоомжоор  зохицуулагдаж уян хатан байна.

8.2 Багш нь тухайн хичээлийн хөтөлбөртэй байх, сургуулийн хөтөлбөрийг хичээлийн жилийн эхэнд сургалтын менежерүүд тодорхой хугацаанд баталсан байна.

8.3 Багш бүр нэгж хичээлийн  хөтөлбөртэй байх ба   10 хүртэлх жил ажилласан багш тухай бүрийн хичээлээр батлуулах, 10-аас дээш жил ажилласан багш баяжуулалт хийсэн хөтөлбөртэй байж болох ба тухайн хичээлийг анх зааж байгаа бол дээрх журмыг ижил мөрдөнө.

8.4 Багш бүр хүүхдийн хөгжлийн тодорхой судалгаатай байх ба судалгаандаа дүн шинжилгээ хийж үр дүнг тооцож, эцэг эх, асран хамгаалагчдад улирал бүр мэдээллэж байх

8.5 Сургалтын хөтөлбөр, ангийн журнал,хувийн хэргийг хөх өнгийн балаар хөтлөх бөгөөд засвар хийх хаяж үрэгдүүлсэн тохиолдолд тусгай журмаар зохицуулна.

8.6 Сургуулийн захиргаанаас  баталсан  хичээлийн хуваарийг  батлагдсан хугацаанаас хойш өөрчлөхийг зөвшөөрөлгүй, шаардлагатай үед сургуулийн зөвлөлтэй зөвшилцөж өөрчлөлт оруулж хичээлийн жилийн санхүүгийн баримт болгон хадгална.

8.7 сурагчдын хувийн хэргийг засваргүй гаргацтай бичих ба сурагчийн тодорхойлолт үнэн зөв, сурган хүмүүжүүлэх шаардлагын дагуу  бичиж, тамга тэмдэг дарж баталгаажуулан, сургалтын менежер хадгална. Хувийн хэргийг зөвхөн эцэг эх асран хамгаалагчид олгох ба хүлээн авсан хүний гарын үсэг РД, бусадбичиг баримтыг тэмдэглэн олгоно. Сургалтын менежер шилжиж ирсэн сурагчдын хувийн хэргийн бичилтэнд хяналт тавьж , АУБ хүлээлгэн өгөх ба хугацаанаас хойших зөрчлийг АУБ хариуцана.

 

 

Ес. Хоёр ба гурван талт харилцаа, гадаад харилцаа, хамтын ажиллагаа

СУРГУУЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА

9.1 Удирдах дээд байгууллагатай болон бусад байгууллага,иргэдтэй сургуулийн захирал хамт олныг төлөөлөн харьцах бөгөөд байгуулсан гэрээ шийдвэрлэсэн асуудлаа  зайлшгүй шаардлагатай  гэсэн тохиолдолд хамт олонд мэдээлнэ.

9.2 Өөрийн байгууллагын ажилтны гомдол, санал, хүсэлтийг судлаж холбогдох удирдлагуудад уламжлан гүйцэтгэлд хяналт тавих биелэлтийг мэдээлэх асуудлыг гүйцэтгүүлнэ.

9.3 Эцэг эхчүүдээс болон иргэдээс ирсэн багш ажилтны болон сургалт хүмүүжлийн үйл ажиллагаатай холбоотой нэртэй санал шүүмжлэлд судалгаа хийж асуудлыг 3-7 хоногт шийдвэрлэж хариу өгөх бөгөөд шаардлагатай тохиолдолд удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, шийдвэрлүүлэн, шийдвэрийг цаасан дээр үйлдэж захирлын тушаалаар баталгаажуулна.

Арав. Иргэнийг ажилд авах, ажилтныг ажлаас чөлөөлөх

10.1 ИРГЭНИЙГ АЖИЛД АВАХ

10.1.1 Сул байгаа орон тоонд ажилд орох иргэний хүсэлтийг захирал хүлээн авч мэргэжил, ур чадвар,ажлын хариуцлага, төгссөн сургууль, диплом,иргэний үнэмлэхзэргийг үндэслэн ажилд авах,сонгон шалгаруулах журмын дагуу доорхи шалгуураар орон тоонд томилно

 

а/ Мэргэжлийн багш

Багшийн онолын мэдлэг мэргэжлийн чадвар зэргийг мэргэжлийн комисс  сонгон гаргасан дүгнэлтийг үндэслэн:

  • Сургуулийн захирал
  • Сургалтын менежер
  • Нийгмийн ажилтан
  • Үйлдвэрчний эвлэл
  • Тухайн секцийн ахлагчийг байлцуулан ярилцлага хийж сонгон авна.

б/ Үйлчилгээний ажилтан

Үйлчилгээний ажилтанг ажилд авахдаа мэргэжил, ажлын чадвар, хариуцлага ёс зүй, жижүүр манаачийг цагдаагийн байгууллагын тодорхойлолт зэргийг үндэслэн судалж ажилд авна.

10.1.2 МУ хөдөлмөрийн тухай хуулийн 24-р зүйлд заасны дагуу сургуулийн захирал ажилд орохыг хүссэн тухай иргэнтэй тохиролцсоны үндсэн дээр ажилд орсон өдрөөс хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулна.

10.1.3 Ажилтан хөдөлмөрийн гэрээний биелэлтийг хангах, хөдөлмөрийн гэрээний онцлог болон бусад нөхцөлийг гэрээнд тусгахаар сургуулийн захиралтай хэлэлцэж тохирно.Үүнд:

А. Багшаар ажиллахаар томилогдсон тохиолдолд ажиллах хугацаанд сургалтын үйл ажиллагаа , мэргэжил дээшлүүлэхээс бусад тохиолдолд хичээлийн жил дуусахаас өмнө чөлөө олгохгүй

Б. Сургуулийн жижүүрүүд ажиллах хугацаандаа дур мэдэн гараагаа өөрчлөх, өөр хүнд шилжүүлэхгүй байх

В. Багш ажилчдыг хичээлийн жилийн дундуур хүндэтгэн үзэх шалтгаанаас бусад тохиолдолд сургалтаас 14 хоногоос илүү хугацаагаар чөлөө үл олгоно. /хүндэтгэн үзүх шалтгаанд: эцэ эх, үр хүүхэд нь нас барах,хүндээр өвдөх өөрөө хүнд өвчнөөр өвдөх, мэргэжил дээшлүүлэх/

10.1.4 Багш ажилтан  хүндэтгэх шалтгаанаар 1 жил хүртэлх хугацаанд цалингүй чөлөөг зөвхөн бичгээр ирүүлсэн тохиолдолд нөхцөл байдлыг  судлаж чөлөө олгон ажлын байрыг хадгална. Энэ хугацаанд дээрх албан тушаалд түр ажилтан ажиллуулах болно. Заасан хугацаанаас 7 хоног хэтэрсэн тохиолдолд хөдөлмөрийн гэрээг цуцалсанд тооцно.

10.1.5 Ажилд орохыг хүссэн иргэн эрүүл мэндийн бүрдмэл үзлэгт орж, тухайн  ажлын байранд тавигдаж буй эрүүл мэндийн шаардлагыг хангах эсэх тухай магадлагаа гаргуулна. Сургуулийн жижүүр, нярав, номын санч, шинээр ажилд авах тохиолдолд оршин суугаа дүүргийн цагдаагийн хэсгийн тодорхойолтыг авна.

10.1.6 ажилд орохыг хүссэн иргэн дараах баримт бичгийг бүрдүүлнэ.

  • Боловсролын үнэмлэх,диплом, сертификат
  • Иргэний үнэмлэх \Улаанбаатар хотын иргэн байх\
  • Эрүүл мэндийн үзлэгийн магадлагаа
  • Нийгмийн болон Эрүүл мэндийн үзлэгийн магадлагаа
  • Анкет \ТАХ-ийн\
  • Багшаар орох хүн багшлах эрхийн үнэмлэх
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл \ажилд орох шалтгаанаа тодорхой бичнэ.
  • Шаардлагатай тохиолдолд ажилд орохыг хүссэн иргэний мэргэжлийн түвшний тухай үнэлэлт дүгнэлт гаргуулж болох бөгөөд өмнө ижил албан тушаалын ажил хийж байсан бол тухайн байгууллагын ажил байдлын тодорхойлолт

10.1.7 Ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд албан тушалын онцлогыг илэрхийлсэн ажлын байрны тодорхойлолтыг хавсаргасан байна.

10.1.8 хөдөлмөрийн гэрээ байгуулсан ажилтанд байгууллагын эрхэм зорилго, зорилт, үйл ажиллагаандаа мөрдлөг болгох хууль тогтоомж, байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолт, байгууллага болон түүний нэгжийн тухай танилцуулах

10.1.9 Тухайн орон тоо нь түр хугацаагаар чөлөөлөгдсөн тохиолдолд түр авах ажилтан дээрх  шаардлагыг хангах бөгөөд ажиллах хугацааг тодорхой зааж гэрээ байгуулна.

10.2 Ажилтныг ажлаас чөлөөлөх

10.2.1 Ажилтныг МУ хөдөлмөрийн хуульд заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөх

10.2.2 Долоо хоногоос нэг сар хүртэлх хугацаагаар ажлаас чөлөө авах тохиолдолд ажилтан чөлөөлөгдөх шалтгаанаа тодорхой бичсэн хувийн өргөдлөө сургуулийн захиралд өгч шийдвэрлүүлнэ. Энэ хугацаанд шинээр ажилтан авахгүй зохицуулах бөгөөд энэ тухай өргөдлөө өөрийн биеэр өгөөгүй тохиолдолд ажил тасалсанд тооцож, хөдөлмөрийн хуулиар зохицуулагдана. /онцгой хүндэтгэх шалтгаанаас бусад тохиолдолд/

11.1 Ажлын цаг

11.1.1  Багш ажилтан бүр 7хоногийн ажлын цагийн төлөвлөлтөө ил тод гаргах бөгөөд  гүйцэтгэлд нь секцийн ахлагч, сургалтын менежер, нярав, нягтлан бодогч хяналт тавьж ажиллана.

11.1.2 Ажилтны 7 хоногийн цаг нь 40 хүртлэх байх бөгөөд ердийн ажлын өдрийн үргэлжлэх хугацаа нь 8 цаг байна. шаардлагатай тохиолдолд ажлын өдрийн үргэлжлэлийг 7 хоногийн ажлын цагт багтаан зохицуулж болно.

11.1.3 Ажил эхлэх, дуусах, завсарлах цагийг тухайн ажилтны гүйцэтгэх ажил үүргийн онцлог, ээлжийн хуваарь зэргийг харгалзан зохицуулж болно.

11.1.4 Багш ажилчид ажилдаа ирсэн,тарсан цагаа сургуулийн жижүүрт бүртгүүлнэ. Ажлын цагийн бүртгэл ажилтны ажлын цагийн ашиглалтын байдал захирал, с/менежерүүд болон ажил олгогчоос өгсөн үүрэг хүлээсэн албан тушаалтан хяналт тавина.

11.1.5 Ажилтан ажлын цагт хариуцсан ажлын шаардлагаар өөр байгууллагад \гадуур\ ажиллах үед нэгжийн удирдлагад мэдэгдэж бүртгэлийн дэвтэрт тэмдэглүүлнэ.

11.1.6 Ажлын цагийн бүртгэгдсэн цаг нь тухайн ажилтанд цалин хөлс олгох баримт болно.

11.1.7 1-р ээлжийн багш нар 07:45 минутад, 2-р ээлжийн багш нар 13:15 минутанд ирж ангийн сурагчдын хичээлд орох бэлтгэлийг хангана.

  

11.2 Амралтын цаг

11.2.1 Ажилтан нь ажиллаж байгаа ажлын байрны хэвийн ба хэвийн бус нөхцөлөөр ялгаатай нэмэгдэл амралтыг хөдөлмөрийн тухай хуулийн 79-р зүйлийн 5,6 дахь хэсэгт зааснаар буюу Хамтын гэрээнд зааснаар эдэлнэ.

11.2.2 Жирэмсний амралттай байгаа ажилтан чөлөөний хугацаа дуусахаас өмнө цаашид үргэлжлүүлэн чөлөө авах тухай мэдэгдээгүй тохиолдолд ажлын байр хадгалахгүй болно.

11.2.3 Жирэмсний амралт авсан багш ажилтан тухайн хичээлийн жил дуусгаж ажилд орно. Хичээлийн жилийн дундуур ажилд эргүүлэн авахгүй. Энэ хугацаанд ажлын байрыг хэвээр  хадгална.

 

12. Цалин хөлс нийгмийн асуудал

12.1.1 Ажилтаны  үндсэн цалинг ажил үйлчилгээний онцлог мэргэжил, мэргэшил хөдөлмөрийн нөхцөлөөр нь ялгаатайгаар хөдөлмөрийн зах зээл дэхь цалингийн түвшинтэй уялдуулан тухайн үеийн Засгийн Газрын тогтоолыг үндэслэн тогтоно.

12.1.2Нэмэгдэл нэмэгдэл хөлс урамшуулалт цалинг тухай үеийн албан тушаалтай  холбогдсон хууль тогтоомж  журмын дагуу олгоно.

12.1.3 Ажилтны  хөлсийг сард 2 удаа  олгоно.

12.1.4  Ажилтанд ажил үйлчилгээний үр дүнгийн шагнал нэмэгдэл урамшууллыг төсвийн тухай хуулийн хүрээнд шийдвэрлэнэ.

 

13. Хөдөлмөрийн сахилга, эд хөрөнгийн харилцаа

13.1.1 Хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй ажилтанд МУ-ын хөдөлмөрийн тухай хуулийн 131-р зүйлд заасан сахилгын шийтгэл ноогдуулна.

13.1.2 Хөдөлмөрийн гэрээнд ноцтой тооцогдох, Хөдөлмөрийн харилцааг зогсоохоор заасан сахилгын зөрчил давтан /2 удаа/ гаргасан тохиолдолд Хөдөлмөрийн гэрээг цуцлана.

13.2  Эд хөрөнгийн харилцаа

13.2.1 Эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх ажил, албан тушаалын жагсаалтыг захирлын тушаалаар батлаж мөрдөнө./гэрээ байгуулна./

13.2.2 Сургуулийн эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг өмч хамгаалалын байнгын комиссын дарга, нягтлан бодогчтой өмч эзэмшигч бүхэн хийнэ.

 

 

14. Ажилтны эрх, үүрэг

14.1 Ажилтан дор дурьдсан эрх эдэлнэ.

14.1 ажилтан нь хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж авах, амрах, өөрөө болон төлөөллийн байгууллагаар эрх, хууль ёсны ашиг сонирхолоо хамгаалуулах, хөдөлмөрийн ба хамтын гэрээ хэлэлцээрт заасан бусад хөнгөлөлт эдлэнэ.

  1. Ажилтан дор дурьдсан үүрэг хүлээнэ.

14.2.1 Ажилтан нь Монгол Улсын Үндсэн Хууль, төрийн албаны тухай хууль, хөдөлмөрийн тухай хууль, боловсролын тухай хууль тогтоомж, ажлын байрны тодорхойлолт болон бусад журмыг мөрдөж хөдөлмөрийн гэрээнд тохиролцсон үүргээ бүрэн биелүүлж ажиллана.

14.2.2 Аюулгүй ажиллагаа эрүүл ахуйн журам зааврыг хөдөлмөрийн үйл ажиллагаанд чанд дагаж биелүүлнэ.

 

15. Ажил олгогчын эрх үүрэг

15.1 Ажил олгогч нь хууль тогтоомжинд нийцүүлэн ажилтны төлөөлөгчдийн саналыг харгалзан хөдөлмөрийн дотоод журам, үүргээ биелүүлэхийг шаардах, хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх эрх эдлэнэ.

15.2 Ажил олгогч нь ажилтны хөдөлмөрийг оновчтой зохион байгуулах, ажлын байрны хөдөлмөрийн аюулгүй, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн болон хамтын гэрээ хэлэлцээрт хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй.

16. Сургуулийн захиргааны дагаж мөрдөх журам

  1. Байгууллагын ажилчдын ажиллах эрүүл ахуйн нөхцөлийг бүрэн хангаж, тэдний мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх төлөвлөгөөтэй ажиллана.
  2. Хөдөлмөрийн сахилга хариуцлагыг бэхжүүлэх талаар үр нөлөөтэй арга хэмжээ авч хэрэгжүүлэх, ажлын цагийг үр бүтээлтэй ашиглахад хяналт тавина.
  3. Багш бүр бүтээлийн сантай болж ажилдаа хэрэгжүүлнэ.
  4. Ажилтнуудын дунд соёл урлаг, спортын болон идэвхитэй амрах арга хэмжээг зохион байгуулах ажлыг ҮЭ-н байгууллагатай хамтран зохион байгуулна.
  5. Бямба гарагийн ажилд захирал, сургалтын менежерүүд, нийгмийн ажилтан нар тусгай хуваарийн дагуу хяналт тавьж ажиллана.
  6. Ням гарагт тухайн сургуулийн багш сурагчдын дунд сургуулийн байранд үйл ажиллагаа явуулахгүй байна.
  7. Багш ажилтны эрэлт хүсэлтэнд анхааралтай хандаж,зовлон гачигдал тохиолдоход сургуулийн захиргаанаас боломжтой эд материалын болон сэтгэл санааны дэм үзүүлнэ.

 

17. Сурагчдын дагаж мөрдөх журам

  • .8 Хичээл орохоос 15 минутын өмнө сургуульдаа ирсэн байна.
  • .9 Ахмад хүмүүс, багш ажилчинтай зөв боловсон харьцаж, тавьсан шаардлагыг нь биелүүлнэ.
  • .10 Хичээлд ирэхдээ хичээлийн хэрэглэлээр бүрэн хангаж биеийн тамир, зурагзүй, хөдөлмөр, дуу хөгжийн хичээлд шаардагдах бэлтгэлийг бүрэн хангаж ирнэ.
  • .11 Анги танхимаа цэвэр үзэмжтэй байлгах эд аж ахуйн эвдрэл гаргахгүй байх.
  • .12 Бүх сурагчид дүрэмт хувцас хэрэглэнэ.
  • .13 Биеийн тамирын хичээлд улаан өмд, цагаан цамц, подволкоор жигдэрнэ.
  • .14 Сурагч бүр сургуулийн тодорхойлсон сурагчийн үнэмлэхтэй байна.

17.2 Сургалтын үйл ажиллагааны дэг

 

  • Сургалт 1-р ээлж 08:00 цагт, 2-р ээлж 13:30 цагаас эхлэнэ.
  • Сургалт эхлэхээс өмнө 1-р ээлж 07:55 цагт, 2-р ээлж 13:25 цагт бүрэн ирж хичээлдээ орсон байна.
  • Эхний цагийн хичээл эхлэхээс 5 минутын өмнө тухайн хичээл орж буй багш нийт сурагчид хамт төрийн дуулалаар эхлэнэ.
  • 3-р цагийн завсарлагааг ангийн дарга гимнастик хийх ажлыг зохион байгуулна.
  • 5,6,7-р цагийн хичээлтэй ангийн 4-12-р ангийн сурагчид сүүлийн хичээлийн дараа ангидаа хөнгөн цэвэрлэгээ хийж агааржуулах ажлыг багшийн хяналтын дор гүйцэтгэх бөгөөд анги түгжин, түлхүүрийг сургуулийн жижүүрт хүлээлгэн өгөх ажлыг тухайн ангид сүүлийн цагийн хичээл орсон багш хариуцна.
  • Биеийн тамирын хичээл орох ангийн сурагчдыг биеийн тамирын багш хичээл ордог ангиас нь авч буцаан хүргэж өгнө. / бага ангийн багш биеийн тамирын зааланд хүргэж өгнө./ мөрдөгдөөгүйгээс үүссэн хариуцлагыг тухайн биеийн тамирын багш бүрэн хариуцана.
  • Хичээлээс багш (хүндэтгэх шалтгаангүйгээр) сурагч гаргахыг хориглоно.
  • Хүндэтгэх шалтгаан:
  • Бие өвдөх
  • Бие засах
  • Дотор эвгүйрэх
  • Эмчийн тусламж зайлшгүй авах тохиолдолд

18.Багш ажилтны хориглох зүйл

  1. Шалтгаангүй ажил таслах,хоцрох
  2. Багшийн ёс зүйг зөрчих, хүүхэдтэй бүдүүлэг харьцах, гар хүрэх
  3. Багш согтууруулах ундаа хэрэглэх, согтуугаар ажилд ирэх энэ заалт бусад байгууллагад ижил үйлчилнэ.
  4. Сурагчдыг хичээлээс хөөж гаргах, сургалт хүмүүжлийн ажлыг цагаар сурагчдыг хувийн ажилд туслуулах гадагш гаргах
  5. Тамхи татах
  6. Заадаг хичээлийн стандарт агуулгыг 25%-иас илүү хувиар өөрчлөхийг
  7. Сургуулийн эд хогшлыг сургуулийн байрнаас зөвшөөрөлгүй гаргах
  8. Оройн 19:30 цагаас хойш сургалт хүмүүжлийн ажил явуулах
  9. Хүүхдүүдээс сургуулийн захиргааны зөвшөөрөлгүй ямар нэгэн төлбөрт үйлчилгээ явуулах, мөнгө татах
  10. Багш ажилтан хичээлийн үед эцэг эхтэй уулзахыг
  11. Ажлын байранд ёс зүйн алдаа гаргах, хэрэлдэх зодолдох, хов ярих, хэл амаар доромжлох

19. Сурагчдын хориглох зүйл

  1. Шалтгаангүй хичээл таслах, хоцрох
  2. Шүдэнз, асаагуур,хутга мэсний зүйл биедээ авч явах
  3. Согтууруулах ундаа хэрэглэсэн тохиолдолд сургуулиас хөөнө
  4. Хичээлийн дундуур танхимаас гарах

 

 

20. Дотоод журам зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлага

Хөдөлмөрийн хуулийн 131 дүгээр зүйлийг үндэслэн дор дурьдсан сахилгын шийтгэлийг захиргааны шийдвэрээр оногдуулна.

  1. Анги танхим тасалгааны гэрэл асаалттай орхисон өмч эзэмшигчдэд 1 удаа 1000 төгрөг, 2удаа 3000 төгрөг түүнээс дээш тохиолдолд 20.3.4-өөр арга хэмжээ авна.
  2. Багш анги танхимын түлхүүрийг гээснээс болж хичээл тасарсан тохиолдолд тухайн багшийн 1 цагийн хөлс, 2-с дээш бол тухайн хөлсийг 3 дахин нэмэгдүүлж төлүүлэн тасарсан сургалтыг нөхөн явуулах зардал зарцуулах
  3. Сануулах
    • Дотоод журам, хөдөлмөрийн гэрээний заалтыг зөрчсөн тохиолдолд
    • Сургалт хүмүүжлийн ажлын цагаас нийт дүнгээр 60 минут хүртэл тасалсан тохиолдолд

      20.4 Цалин хөлсийг 3 сар хүртэл 20%-иар бууруулах

  • — Дээрх зөрчлийг 2 удаа зөрчсөн тохиолдолд
  • — Даасан анги танхимын засварыг хугацаанд нь дуусаагүй тохиолдолд
    1. Хөдөлмөрийн гэрээг цуцлах
  • Дээрх зөрчилийг 3 удаа зөрчсөн тохиолдолд
  • Мөнгө эд хөрөнгө хариуцсан ажилтан санаатай буюу санамсаргүйн улмаас хариуцсан эд зүйлээ өөртөө буюу бусдад ашиглуулсан, үрэгдүүлж, дутагдуулсан гэмтээж чанарыг муутгасан байвал 3 нугалж төлүүлэн гэрээг цуцална.
  • Хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан тохиолдолд
  • БСШУЯ-ны сайдын 2002 оны 239 тоот тушаалыг зөрчсөн тохиолдолд
  • Ажилтан өөрийн ажлаа хүндэтгэх шалтгаанаас бусад тохиолдолд дүгнүүлээгүй тохиолдолд хөдөлмөрийн гэрээг цуцалсанд тооцно.

    Хүндэтгэн үзэх шалтгаан нь:

  • Эмчийн магадлагаатай
  • Албан ёсны чөлөө авсан
  • Албан томилолтоор ажилд явсан
  • Ар гэрийн гачигдал гарсан

 

Хөдөлмөрийн ноцтой зөрчил

  • Сурагчдын шалгалтын болон бусад дүнг санаатай засварлаж хуурамч бичиг баримт үйлдсэн тохиолдолд
  • Багш сургалт хүмүүжлийн үйл ажиллагааг орхиж явснаас хүүхдийн бие сэтгэл зүйд ноцтой гэмтэл согог үүссэн тохиолдолд
  • Багш ажилтан ажлын байрны тодорхойлолтод заасан хийх ёстой ажил үйлчилгээгээ санаатай хийгээгүй тохиолдолд
  • Ажилтан албан хаагчид өөр хоорондоо зодолдож гэмт хэргийн чанартай үйлдэл хийж сурагчдад болон бусдад муу үлгэр дуурайлал болсон тохиолдол
  • Сурагчдаас мөнгө болон биет эд зүйл авч ашигласан тохиолдолд
  • Сургалт хүмүүжлийн болон ажил үйлчилгээний хуваарийг сургуулийн удирдлагад мэдэгдэлгүй өөрчилсөн тохиолдолд
  • Сургуулийн үндсэн хөрөнгийг сургуулийн байрнаас зөвшөөрөлгүй гаргасан тохиолдолд
  • Багш ажилтан, сурагч,эцэг эхтэй хэрэлдэх,хов жив ярих, бие биенээ хэл амаар доромжлох, зодолдох, хүүхэд зодох
  • Сургуулийн захиргаанаас өгсөн үүрэг даалгавар болон нийтийг хамарсан онцгой албан даалгаврыг 1-ээс дээш удаа биелүүлээгүй тохиолдолд
  • Ажлын цагийг жилийн дотор 8 цагаас дээш тасалсан тохиолдолд
  • Багшаас сурагчдад тавих шаардлага нь тэдний бие бялдар оюун ухаан нийгэмшихүйн хөгжлийн онцлог байдалд тохирсон байх бөгөөд тогтоосон журмыг зөрчиж гэр бүлийн байдал хүүхдийн хөгжил суралцах чадвараар нь ялгаварлан сургуульд элсүүлэхээс татгалзах, хичээл сургуулиас хөөх,шилжүүлэх зэргээр сургууль завсардуулсан
  • Сурагчийн хувийн нууцыг чанд хадгалан тэдний нэр төр, үзэл бодлыг, үгээр басамжлан, доромжлох бие махбодийн шийтгэл үзүүлсэн тохиолдолд
  • Ном сургалтын хэрэглэгдэхүүн, бусад зүйлийг тулган борлуулах, хуульд заагаагүй төлбөр хураамж, хандив өгөхийг шаардах, багшийн санаачлагаар төлбөртэй сургалт, давтлага хийсэн тохиолдолд
  • Багшлах үүргээ хэрэгжүүлсэний төлөө эцэг эхээс шан харамж авах, төгсөлт элсэлт зэрэг албан ёсны арга хэмжээ баяр ёслолын үед үнэтэй бэлэг өгөхөөс аргагүй байдалд сурагчид болон эцэг эх, асран хамгаалагчид, эцэг эхийн зөвлөлийг хүргэх
  • Сургуулийн дүрэмд зааснаас бусад ангид элсэлт, төгсөлтийн баяр тэмдэглэх зургийн цомог хийлгэсэн тохиолдолд
  • Сургуулийн байранд архи уух болон архи уусан үедээ сургуулийн байранд ирэх

/дээрх тохиолдол өөр байгууллага дээр үйлдэх, үйлдэгдсэн нь нотлогдсон тохиолдолд/


 

НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮНИЙ ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 57 ДУГААР СУРГУУЛИЙН ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ЖУРАМ
Хэрэглэгчийн хандалт
Яг одоо сайтад 2
Өнөөдөр зочилсон 5792
Энэ 7 хоногт 737
Энэ сард 3652
Нийт зочилсон 176195

 Утас

Гар утас : 322670
Email : nt57school@gmail.com

 Хаяг

Чингэлтэй дүүрэг, 11 хороо
Нийслэлийн 57-р сургууль | e-School.mn 2016 он.       Хөгжүүлсэн: Cloudnetwork LLC