Эрүүл мэндийн сайдын тушаал

ЦАХИМЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ

Эрүүл мэндийн сайдын 2009 оны Цахим эрүүл мэндийн стратеги батлах тухай 450 дугаар тушаал , 2013 оны Журам батлах тухай 140 дүгээр тоот тушаал, Нийслэлийн засаг даргын 2013 оны Мэдээллийн аюулгүй байдлыг хангах  А/477 тоот тушаал, Эрүүл мэндийн газрын даргын 129 дүгээр тоот тушаалыг үндэслэх нь:

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ:

1.1 Энэхүү журмын зорилго нь үйлчлүүлэгчдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг хөнгөн шуурхай, хүлээгдэл чирэгдэлгүй, тасралтгүй үзүүлэхэд оршино.

1.2 Энэ журам нь иргэд БГЭМН-ээр үйлчлүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээ авахдаа утсаар захиалга өгөх нөхцлийг хангана.

1.3 Журам БГЭМН –ийн цахимын ажилтнууд болон БГЭМН-ийн үйлчлүүлэгчдэд хамаарагдана.

ХОЁР: НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ЭМЧ НАРИЙН ЭРХ ҮҮРЭГ:

2.1. Нарийн мэргэжлийн эмч нарын эрх:

2.1.1 Тухайн үйлчлүүлэгч авсан цагаасаа 5-10 минут хүлээгээд ирэхгүй тохиолдолд цагийг цуцлан дараагийн хүнийг үзнэ.

2.1.2 Шаардлагатай тохиолдолд шинжилгээний хариуг хэвлүүлж авдаг байх.

2.2. Нарийн мэргэжлийн эмч нарын үүрэг:

2.2.1 Эмч нар 8.00 гэхэд үзлэгээ эхлэнэ.

2.2.2 Үйлчлүүлэгч нарыг цаг цагаар нь үзнэ.

2.2.3 Цуцалсан цаг дээрээ хүн нэмж үздэг байх.

2.2.4 Яаралтай гэсэн эрэмблэн ангилалтын улаан карттай хүнийг очер дугааргүй үзнэ.

2.2.5 Өдөрт нэмэлтээр 10 болон түүнээс дээш хүн үзнэ.

2.2.6 Амбулаторийн карт нь дээр эмчийн үзлэгийг заавал бичих

2.2.7 Нормынхоо дагуу лаборатори руу шинжилгээгээний дугаараа явуулдаг байх

ГУРАВ: ӨЭМТ-ҮҮДИЙН ЭМЧ НАРЫН ЭРХ ҮҮРЭГ:

3.1 . ӨЭМТ-ҮҮДИЙН ЭМЧ НАРЫН ЭРХ:

3.1.1 Цаг болон лабоарторийн дугаар өгсөн тохиолдолд цагтаа болон өдөртөө үзүүлэхийг иргэдэд сануулах

3.1.2 Цаг аваад цагтаа ирж үйлчлүүлж чадхааргүй бол үзлэгийн цагийнхаа 20-30 минутын өмнө цахим сангийн 361302 утас руу утасдаж цуцлуулж байхыг иргэдэд сануулах

3.1.3 Эмэгтэйчүүдийн эмч дээр үзлэгийн цагийг мазоктай нь цуг явуулдаг байх. Хэдэн ч цаг өгсөн 8.00-11.00-н хооронд мазок авдаг тул энэ цагт багтаж ирж үзлэгтээ хамрагддаг байхыг үйлчлүүлэгч нарт сануулдаг байх.

3.2 ӨЭМТ-ҮҮДИЙН ЭМЧ НАРЫН ҮҮРЭГ:

3.2.1 Эрэмблэн ангилалтыг зөв хийж нарийн мэргэжлийн эмч нар луу илгээх

3.2.2 Нормынхоо дагуу өдөрт явуулах ёстой хүнээ явуулна.

3.2.3 Цахимын талаарх мэдээллийг иргэдэд үнэн зөв тодорхой тайлбарлах

3.2.4 Амбулаторийн карт нь дээр эмчийн үзлэгийг заавал бичих

3.2.5 Үйлчлүүлэгчдэд шинжилгээний хариуг хэвлэж өгдөг байх

3.2.6 Цахимын програмд нэвтрэхдээ нээгддэг санамжийг байнга унших.

3.2.7 Шинжилгээний хариу бүрдээгүй бол дотор, зүрх судас, дотоод шүүрлийн булчирхайн эмч рүү үйлчлүүлэгчийг илгээхгүй байх.

3.2.8 Иргэний мэдээллийг үнэн зөв бүрэн гүйцэт оруулдаг байх

3.2.9 Өөрийн хорооны эмчдээ цагаа тараадаг байх. Тодорхой шалтгааны улмаас ажлаагүй байгаа эмч нарын цагийг нөгөө эмчид нь олгодог байх.

3.2.10 0-15 насны хүүхдийг нарийн мэргэжлийн дотор, мэдрэл, эхо үзэхгүй тул нэгдлийн нарийн мэргэжил рүү илгээхгүй хүүхэд өсвөр үеийн эмч болон эх нялхас руу илгээдэг байх

ДӨРӨВ: ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДИЙН ЭРХ ҮҮРЭГ:

4.1 Үйлчлүүлэгчдийн эрх:

4.1.1 Тухайн өдрийн цаг дууссан бол дараа өдрүүдийн цагуудыг өрхийн эрүүл мэндийн төвүүд, нэгдлийн цахим сан, утас зэргээр захиална

4.1.2 Цахимын талаарх санал хүсэлтийг тухайн өдрийн санал хүсэлт хүлээн авах албан тушаалтанд болон 70193661 утсаар мэдээлж болно.

4.2. Үйлчлүүлэгчдийн үүрэг:

4.2.1 Цахимаар үйлчлүүлэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.

a) Эрүүл мэндийн даатгалын дэвтэр /энэ оных бөглөгдсөн байх/

b) Амбуларторийн карт /карт нь дээрээ нарийн мэргэжлийн эмчид үзүүл гэсэн өрхийн эмчийн бичигтэй байх/

c) Иргэний үнэмлэх

d) Цахим карт /эмнэлэгийн ногоон, цэнхэр/

4.2.2 Үйлчлүүлэгч бүр эмнэлгийн байгууллагын үйлчилгээнд соёлтой оролцоно.

4.2.3 Урьдчилан цаг захиалаад ирж чадхааргүй ажил гарсан тохиолдолд 20-30 минутын өмнө ӨЭМТ-н эмч болон цахим, цахимын утас 361302-т эргэн мэдээлж цагаа цуцлуулан дараа өдрүүдийн боломжит цагийг захиалах

4.2.4 Үйлчлүүлэгч бүр цагаа баримтлан авсан цагтаа ирж үзүүлэх, хэрэв тухайн цагтаа ирж үзүүлэхгүй 5-10 минут хоцорсон тохиолдол цаг нь хүчингүй болно.

ТАВ: Цахимын ажилтнуудын эрх үүрэг:

5.1 Цахимын ажилтнуудын эрх:

5.1.1 Үйлчлүүлэгчийн Эрүүл мэндийн даатгалын дэвтэр /энэ оных бөглөгдсөн байх/, амбулаторын карт нь дээрх өрхийн эмчийн бичилт, иргэний үнэмлэх, цахим карт зэргийг шалган цаг олголт хийдэг байх

5.1.2 Товлосон цагаасаа 5-10 минут хоцорсон хүнийг үзэхгүй дараагийн үйлчлүүлэгчийг үздэг болохыг сануулах.

5.1.3 Урьдчилан цаг авсан иргэдэд тэр өдөр цагтаа ирж үйлчлүүлж байхыг үйлчлүүлэгч бүрт сануулах

5.2 Цахимын ажилтнуудын үүрэг:

5.2.1 Үйлчлүүлэгч бүртэй зөв боловсон харьцаж түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх

5.2.2 Зайлшгүй шалтгааны улмаас эмч ирээгүй үзлэг хийх боломжгүй болсон тохиолдолд үйлчлүүлэгчдэд эргэн мэдээлэл хийх

5.2.3 Иргэний мэдээллийг үнэн зөв бүрэн гүйцэт цахимын програмд оруулдаг байх.

5.2.4 Утасны захиалгаг сар сараар ээлжлэн авдаг байх.

5.2.5 Үйлчлүүлэгчдэд анхан шатны зөвөлгөө өгдөг байх

 

 Утас

Гар утас : 322670
Email : nt57school@gmail.com

 Хаяг

Чингэлтэй дүүрэг, 11 хороо
Нийслэлийн 57-р сургууль | e-School.mn 2016 он.       Хөгжүүлсэн: Cloudnetwork LLC