Сургуулийн танилцуулга

 НИЙСЛЭЛИЙН ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 57 ДУГААР БҮРЭН ДУНД СУРГУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА

 

Тус сургууль нь 1974-1975 оны хичээлийн жилд Улаанбаатар хотын АДХГЗ-ны 10 дахь удаагийн сонгуулийн 6-р шийдвэрээр анх байгуулагдсан.

Анх 3, 50, 39, 17-р сургуулиудаас анги бүлгүүд нээгдэж дунд ангийн 18 бүлэг, бага ангийг 6 бүлэг,бүгд 24 анги бүлэгтэй 944 сурагч,  32 багш,  8-н ажилтантайгаар 1974 оны 09 дүгээр сарын 01-нд анхны хичээлээ нээж, дунд анги нь 50 дугаар сургууль дээр, бага анги нь хятад сургуулийн байранд хичээллэж байлаа.

1976 оны 12 дугаар сарын сүүлчээр БНМАУ-ын хөдөлмөрийн баатар Ишгэнхүүгийн бригад тус сургуулийн барилгыг ашиглалтанд өгч үйл ажиллагаагаа эхэлсэн.

1978 онд анх 10-р ангийн 7 бүлгийн 252 сурагчийг төгсөгснөөс хойш 35 дахь төгсөлтөө 2009 онд хийх гэж байна. Энэ хугацаанд  4700 гаруй сурагчдад суурь боловсрол, 3300 гаруй сурагчдад бүрэн дунд боловсрол олгосон.

Манай сургуулиас хэл шинжлэлийн доктор, профессор Ц.Пүрэвсүрэн, Социологийн ухааны доктор О.Мөнхбат, ТВ-5 телевизийн  захирал, сэтгүүлч Д.Сарангэрэл, үйлдвэр худалдаа, барилга угсралтын  Фучер Холдинг ХХК-ийн захирал Ц.Баттулга, соёлын тэргүүний ажилтан морин хуурч Ашид, Самбо бөхийн дэлхийн аварга Б.Баярсайхан, шатрын спортын мастер Төвсанаа, Бизнесийн чөтгөрүүд багийн тамирчин Түвшинбаяр, зуны 29-р  олимпийн боксийн 48 кг жингийн мөнгөн медальт, Монгол улсын гавъяат тамирчин Пүрэвдоржинй Сэрдамба гэх мэт олон арван шилдэг төгсөгчидтэй.

Манай сургууль одоо 78 багш, 25 ажилтан, 1700 гаруй суралцагчидтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Багш нарын дунд Боловсролын тэргүүний ажилтан 21, Соёлын тэргүүний ажилтан 2, Биеийн тамирын тэргүүний ажилтан 1, байдгаас гадна тэргүүлэх зэрэгтэй багш 19, заах аргач зэрэгтэй багш 19 байна.

Сүүлийн 5 жилд дүүрэг хотын ур чадварын болон мэргэжлийн аварга багшаар гадаад хэлний багш Ц.Нарантуяа, химийн багш Н.Нямжав, физикийн багш А.Норжмаа, түүх, нийгмийн ухааны багш Г.Гэрэлмаа, мэдээлэл зүйн багш Ш.Долгормаа, зураг технологийн багш А.Эрдэнэцэцэг, технологийн багш С.Отгончимэг нар тус тус  шалгарч байсан ба  улсын хэмжээний дасгалжуулагч багш Д.Давааням зэрэг тэргүүний багш нар олон байдаг.

Биеийн тамирын хичээлээр багш сурагчид дүүрэг хот, улсын аваргад тотмол амжилттай оролцдог бөгөөд Чингэлтэй дүүргийн ЕБС-иудын  сагсан бөмбөгийн тэмцээнд 3 жил дараалан шилжин явах цомын эзэн болж, үүрд хадгалагдах цомоор шагнуулсан. Өсвөр үеийн лигийн аварга шалгаруулах тэмцээнд удаа дараа 1-3-р байранд шалгарч байсан.

Сургуулийн анги бүлгийн тоо 51, үүнээс математикийн гүнзгийрүүлсэн сургалттай анги 4 байдаг.

Тус сургууль 2000 онд Нийслэлийн тэргүүний сургууль, 2002 онд Ариун ёс журмын загвар сургууль, 2004 онд Чингэлтэй дүүргийн  Хүүхдэд ээлтэй сургууль, 2007 онд Спортыг дэмжигч сургуулиар тус тус шалгарч байсан.

2007-2008 оны хичээлйин жилд туршилтын 6 настны ангийг хичээллүүлж, дэлхийн зөн ОУБ-ын тусламжаар 6 настны 2 анги, амралтын 1 өрөөг тохижуулж    6 настны түшиц сургууль болсон ба мөн дээрх байгууллагын тусламжаар биеийн тамирын гадна талбайд тоглоомын болон сагсан бөмбөгийн талбайг тохижуулсан.

2007 оноос БНСУ-ын Пусан хотын ахлах ба дунд сургуультай харилцаатай болж, сургуулийн удирдлагууд харилцан айлчлал хийж, туршлага солилцон англи хэлний багш хэлний боловсролоо дээшлүүлсэн. Цаашид багш сурагч харилцан солилцох гэрээ байгуулахаар ажиллаж байна.

Түүнчлэн тус сургууль ОУБ сан, Ертөнц дахины энх тайваны холбоо, дэлхийн гэр бүлийн холбоо, Залгамжлагч холбоо, дүүрэг хотын улаан загалмайн нийгэмлэг, Мансуурлын эсрэг үндэсний төв, Дэлхийн зөн ОУБ гэх мэт гадаад дотоодын олон байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

 

coupons for prescription drugs click cialis manufacturer coupon 2016
lamisil cream singapore go lamisil cream for ringworm
аөбаөбСургуулийн танилцуулгаСургуулийн түүхэн замнал
Хэрэглэгчийн хандалт
Яг одоо сайтад 10
Өнөөдөр зочилсон 5865
Энэ 7 хоногт 0
Энэ сард 5259
Нийт зочилсон 188671

 Утас

Гар утас : 322670
Email : nt57school@gmail.com

 Хаяг

Чингэлтэй дүүрэг, 11 хороо
Нийслэлийн 57-р сургууль | e-School.mn 2016 он.       Хөгжүүлсэн: Cloudnetwork LLC